Цаг үеийн
Зоонозын өвчнийг оношлох лабораторийн чадавхыг бэхжүүллээ
8

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь “Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд VITEK 2 COMPACT нянгийн зүйлийг тодорхойлох бүрэн автомат анализаторыг суурилуулж, ашиглалтад орууллаа.

Тус тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулахтай холбогдуулан Лайфтроник ХХК-тай хамтран ашиглалтын сургалт зохион байгуулж, лабораторийн эмч, мэргэжилтнүүд хамрагдан мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.

VITEK 2 COMPACT бүрэн автомат анализатор нь:

Грам (-) нянгийн 135 зүйл,

Грам (+) нянгийн 115 зүйл,

Мөөгөнцрийн 53 зүйл-ийг 24–48 цагийн дотор тодорхойлох боломжтой юм.

Уг тоног төхөөрөмжийг ашигласнаар шинжилгээний үргэлжлэх хугацаа 3 дахин богиносож, хүний оролцоо болон түүнээс үүдэх эрсдэл буурч, улмаар зоонозын халдварт өвчнийг түргэн шуурхай, үнэн зөв оношлох чадавх бодитоор бүрдэж байна.

Энэхүү ажил нь Нэг эрүүл мэндийн үзэл баримтлалын хүрээнд хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Нийтэлсэн огноо: 2026.01.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter