Цаг үеийн
Зоонозын өвчин судлалын үндэсний төв олон улсын стандартуудыг нэвтрүүлэх хүрээнд удирдлагын багийг чадавхжууллаа
10

Зоонозын өвчин судлалын үндэсний төв 2026 онд MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори – Чанар, чадавхад тавих шаардлага” стандартын шинэчлэл, ISO 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо”, MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартуудыг шинээр нэвтрүүлэхээр нийт 10 зорилтын хүрээнд 58 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр стандартуудыг амжилттай хэрэгжүүлэх, байгууллагын удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 1 дүгээр сарын 30–31-ний өдрүүдэд “Төвийн удирдлагын багийн чадавхжуулах сургалт–2026” арга хэмжээг “Эйч Ар Консалтинг Фирм”-тэй хамтран зохион байгууллаа.
Сургалтыг “Төлөвлөлт, удирдах ажилтны орчин үеийн харилцаа, удирдлагын арга барил” сэдвийн хүрээнд зохион байгуулж, удирдах албан тушаалтнуудын манлайлал, стратеги төлөвлөлт, харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэдлэг, мэдээллийг олгосон юм.
Тус сургалт нь олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үйл явцыг дэмжих, байгууллагын дотоод удирдлага, чанарын менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Нийтэлсэн огноо: 2026.02.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter