Цаг үеийн
Сургалт зохион байгууллаа
12

Зоонозын өвчин судлалын үндэсний төв олон улсын стандартуудыг нэвтрүүлэх хүрээнд “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО MNS ISO 9001 СТАНДАРТЫГ БАЙГУУЛЛАГАД НЭВТРҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Мөн олон улсын стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ЭЙЧ АР КОНСАЛТИНГ” ХХК зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллаж буй бөгөөд “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ажилтны санал, гомдол шийдвэрлэх журам”, “Сахилгын зөрчлийг судлах, шийдвэрлэх журам” зэрэг байгууллагын дотоод зохион байгуулалтын бичиг баримтын хүрээнд нийт ажилтнуудад зориулсан сургалт, мэдээллийг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь албан хаагчдын дотоод журам, сахилгын зөрчил, санал гомдол шийдвэрлэх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, ажилтны оролцоо сайжрах, шийдвэр гаргах процессыг ил тод, тогтвортой болгоход чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Сургалтын явцын зураг.

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter