“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам болон хамтарсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, ЭМЯ, ХХААХҮЯ, БОУАӨЯ болон МЭЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ, УМЭАЦТЛ, МЭЭШХ-ийн 20 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн гол сэдвүүд:
- Хууль эрх зүйн уялдаа: Салбар бүрийн баримталж буй хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг “Нэг эрүүл мэнд” зарчимтай хэрхэн уялдуулах талаар мэдээлэл солилцов.
- Нөхцөл байдлын шинжилгээ: Өнөөгийн нөхцөл байдалд хийсэн СВОТ (SWOT) шинжилгээний дүнг танилцуулж, давуу болон сул тал, боломж, эрсдэлийг тодорхойлсон.
- Төслийн танилцуулга: “Нэг эрүүл мэнд” хамтарсан тушаалын төсөл болон үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдын саналыг нэгтгэн тусгалаа.
Цаашид хэрэгжүүлэх ажил:
Уулзалтын үр дүнд ажлын хэсгээс гаргасан тушаалын төслийг эцэслэн хэлэлцэж, ойрын хугацаанд Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулснаар томоохон Монгол улсад нэг эрүүл мэнд зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчин бүрдэнэ.

Нийтэлсэн огноо: 2026.03.19




