Цаг үеийн
Гялс анагаах ухааны төвд туршлага солилцлоо
6

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн албаны дарга, чанарын менежер болон нян судлаач эмч нар Гялс анагаах ухааны төвд зочлон, лабораторийн үйл ажиллагаа, оношилгооны чиглэлээр туршлага солилцлоо.
Гялс анагаах ухааны төв нь орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд өдөр тутам 400 гаруй үзүүлэлт бүхий 230 гаруй төрлийн шинжилгээг хийж, иргэдэд чанартай оношилгоо, шинжилгээний үйлчилгээ үзүүлж байна.
Уулзалтын үеэр лабораторийн сорьцын менежмент, чанарын хяналтын тогтолцоо, мөн шинжилгээний шинэ арга технологийн талаар харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Нийтэлсэн огноо: 2026.03.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter