You are here: Home / Цаг үеийн / Аймаг, нийслэлийн эмч, мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгууллаа
Хачгаар дамжих халдварын улирлын үе эхэлж байгаатай холбогдуулан цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 120 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачигт халдварын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, байгалийн голомтын төлөв байдал, эмнэл зүйн ялган оношилгоо, эмчилгээ, хачигт халдварын лабораторийн оношилгоо зэрэг сэдвээр эмч мэргэжилтнүүдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Нийтэлсэн огноо: 2026.04.03




