Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зоонозын өвчин судлалын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд шинээр томилогдсон мэргэжилтнүүдэд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд ажлын байрны дагалдан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар орон нутгийн мэргэжилтнүүд зоонозын өвчин судлалын онол, практикийн мэдлэг олгох, лаборатори болон тархвар судлалын чиглэлээр туршлагажуулах, халдварт өвчний илрүүлэлт, оношилгоо, лабораторийн шинжилгээний чанар, эпизоотологи, байгалийн голомт судлал зэрэг онцлог сэдвүүдээр лекц болон дадлага хосолсон сургалтад хамрагдаж, мэдлэгээ бататгасан, туршлага судалсан үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.


Нийтэлсэн огноо: 2026.04.06




