Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд нийт албан хаагчдад зориулсан дотоод цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 13, 18, 25-ны өдрүүдэд зохион байгуулж, MNS ISO 9001 стандартын ерөнхий ойлголт, байгууллагын төлөв байдал, манлайллын сэдвүүдийг хамруулсан болно.
Сургалтыг:
– Чанарын хяналт, био-аюулгүй байдлын албаны дарга Б.Ичинхорол
– Захиргааны албаны дарга У.Нямжаргал
– Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболд нар удирдан явууллаа.
Энэхүү сургалт нь албан хаагчдын ISO 9001:2015 стандартын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Нийтэлсэн огноо: 2026.04.09




