Зөвлөгөө
Хачигт хазуулсан үед авах арга хэмжээ
652
Хачигт хазуулсан тохиолдолд дараах анхны тусламжийг зөв авч, өөрийн биеийн байдлыг анхааралтай ажиглаж, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
1️⃣ Хачгийг зөв авах
– Хямсаа ашиглан арьсанд ойрхон хэсгээс зөөлөн, шулуун татаж авна.
2️⃣ Хазуулсан хэсгийг цэвэрлэх
– Спирт эсвэл ариутгагч уусмалаар халдваргүйжүүлнэ.
3️⃣ Боолт хийх
Хазуулсан хэсгийг цэвэрлэсний дараа хамгаалалтын лент (наалт) нааж, гадны бохирдлоос сэргийлнэ.
4️⃣ Шинж тэмдгийг хянах
– Улайх, хавдах, халуурах, тууралт гарах зэрэг шинж илэрвэл эмчид яаралтай хандана.
⚠️ Эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлье!

Нийтэлсэн огноо: 2026.04.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter