Цаг үеийн
Эрүүл мэндийн яам-наас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Зоонозын өвчин судлалын үндэсний төв амжилттай оролцлоо.
6

Эрүүл Мэндийн Яам – наас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн эхний өдөр “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир” уриа дор нэгдэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) амжилттай оролцлоо.
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж тус төвөөс᠄

  • зоонозын халдвар гэж юу болох, монгол орны хувьд ямар өвчлөл зонхилон тохиолддог болох,
  • хачгаар дамжих халдварын улиралчлал эхэлсэнтэй холбоотой сэрэмжлүүлэг, авах арга хэмжээний талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл,
  • хүүхэд залуучуудад зориулан хачгийн наац бэлтгэн, микроскоп дээр харуулж танин мэдэхүйн мэдээлэл өгч зоонозын бусад зонхилон тохиолдох 5 төрлийн халдварын тараах материалыг тус бүр 200 ширхгийг иргэдэд тараан таниулан ажиллаа.

Нийтэлсэн огноо: 2026.04.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter