Жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхий даяар Лабораторийн мэргэжилтний 7 хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
📅 Энэ жил 2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд ЗӨСҮТ-өөс санаачлан 14 сүлжээ лабораторийг хамруулсан 5 өдрийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
🔬 Энэхүү арга хэмжээ нь:
- Лабораторийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог олон нийтэд таниулах
- Чадавхыг нэмэгдүүлэх
- Харилцан туршлага солилцох
- Салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой
ЗӨСҮТ лаборатори нь 2024 оноос эхлэн идэвхтэй оролцож, энэхүү долоо хоногийг улам өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Итгэлтэй оношилгоо – Эрүүл амьдралын баталгаа
Нийтэлсэн огноо: 2026.04.28




