You are here: Home / Сургалт / “6 аймгийн зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байран дахь сургалт баруун бүсэд зохион байгуулагдлаа
Төвийн захирлын удирдамжийн дагуу зохион байгуулагдсан “Зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байрны сургалт баруун бүсэд төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж дууслаа.
- Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 20–23-ны өдрүүдэд сургалт зохион байгуулагдаж, нийт 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
- Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 24–26-ны өдрүүдэд сургалт зохион байгуулагдаж, 8 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
- Баянхонгор аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан сургалтад 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
- Өвөрхангай аймгийн ЗӨСТ-д 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулагдаж, нийт 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
Сургалтуудыг онол–дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан.
Энэхүү сургалтын хүрээнд орон нутгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх, молекул биологийн оношилгоог нутагшуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрлээ.
Энэ удаагийн баруун бүсийн тойролт амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд, цаашид сургалтын баг зүүн бүсийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн огноо: 2026.04.30




