ISO/IEC 17025:2017 стандартын шаардлагын хүрээнд OBSERVE CONSULTING болон Гэрэлтэт хэмжилзүйн нийгэмлэгээс 2026 оны 5 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулсан “Дотоод аудитор бэлтгэх”, “Хэмжилтийн эргэлзээ” сургалтад Лавлагаа лабораторийн албаны нийт 3 эмч, ажилтан амжилттай хамрагдлаа.
Сургалтын хүрээнд оролцогчид дараах чиглэлээр онол, дадлага хосолсон мэдлэг, ур чадварыг эзэмшив. Үүнд:
- Аудитын нэр томьёо, үндсэн зарчим
- Аудиторын ёс зүй, баримтлах зарчим
- Аудитын хөтөлбөр болон төлөвлөгөө боловсруулах арга зүй
- Аудит гүйцэтгэх ур чадвар
- Хэмжилтийн эргэлзээний үндсэн ойлголт, нэр томьёо, тодорхойлолт
- Хэмжилтийн эргэлзээг тооцоолох бүдүүвч болон GUM аргачлал
Хэмжилтийн эргэлзээг тооцоолох тоон арга, шугаман регрессийн арга зэрэг сэдвүүд
Дотоод аудит нь байгууллагын менежментийн тогтолцоог нотолгоонд суурилан үнэлж, зорилтот үр дүнд хүрэхэд шаардлагатай сайжруулалтын боломж, зөвлөмжийг тодорхойлох чухал үйл ажиллагаа юм.
Мөн энэхүү сургалтаар дамжуулан хэмжилтийн үр дүнгийн найдвартай байдлыг үнэлэх, хэмжлийн эргэлзээг тооцоолох, лабораторийн чанарын менежментийн тогтолцоог сайжруулах чиглэлээр оролцогчдын мэдлэг, ур чадвар нэмэгдлээ.

Нийтэлсэн огноо: 2026.05.26




