НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын атомын энергийн агентлагийн хамтарсан төв (Joint FAO/IAEA Centre), Индонезийн Үндэсний судалгаа, инновацын агентлаг (BRIN) хамтран “Анзаарагддаггүй өвчнүүд” (Workshop on Neglected Parasitic Zoonoses) сэдэвт олон улсын сургалт-семинарыг зохион байгууллаа.
Тус сургалт-семинар 2026 оны 5 дугаар сарын 18–21-ний өдрүүдэд Индонез Улсын Богор хотноо болж, Индонез, Малайз, Камбож, Вьетнам, Күүкийн арлууд, Иордан, Бахрейн, Кувейт, Бруней, Оман, Филиппин, Пакистан зэрэг нийт 12 улсын төлөөлөгчид оролцов.
Сургалт-семинарт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлагч Ч.Бат-Ирээдүй оролцож, Монгол Улсад фасциолиаз өвчний халдварыг судалсан судалгааны үр дүнгээ танилцуулан, олон улсын туршлагаас суралцаж, цаашдын тандалт, судалгаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Мөн бүс нутгийн хэмжээнд зоонозын өвчний тэргүүлэх чиглэл, нийтлэг хандлага, техникийн тулгамдсан асуудал, чадавх бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагаа, дэмжлэгийг оновчтой уялдуулах төлөвлөгөө боловсруулав.
Үүнээс гадна 2028 оноос хэрэгжих Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн шинэ бүсийн төслийн хүрээнд оролцогч улсуудаас санал авч, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн байна.

Нийтэлсэн огноо: 2026.05.28




