Орон нутаг дах зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 02-р сарын 16-17-ны өдрүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга нар “ЗӨСТ-ийн 2016 онд гүйцэтгэсэн шинэлэг ажил, тулгамдсан асуудал шийдвэрлэсэн байдал, цаашдын ажлын чиглэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
ЗӨСТ-үүдийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр О.Баасанчулуун даргатай Нийслэл, Хөсгөл, Өмнөговь аймгуудын ЗӨСТ-үүд тэргүүллээ.
Зөвлөлгөөнд оролцогчид 2017 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нэгдсэн бодлого боловсруулан, зөвлөмж гаргалаа.