ЗӨСТ
Өмнөговь аймгийн ХАА-ын салбарынханы зөвлөгөөн
993

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2017 оны 02-р сарын 12-13-ны өдрүүдэд “Хөдөө Аж Ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” боллоо.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ХОТХБ-ын хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Наранхүү, ОБГазрын дарга Л.Баярсайхан нар болон малын эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр “Аймгийн Хүнс, ХАА-ын салбарын 2016 оны зорилтын биелэлт, 2017 оны зорилт, цаашид анхаарах асуудал”-ын талаар авч хэлэлцлээ. ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Б.Пүрэвжавын “Зоонозын өвчний мэдээлэл, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд  2016, 2017 онд гарсан зоонозын хүний өвчлөл ба Зоонозын өвчний эрсдэлд өртсөн тохиолдолууд, хариу арга хэмжээ, зоонозын шалтгаант халдварт өвчнөөс хувь хүн болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч харилцан санал солилцон хэлэлцүүлэг хийлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter