Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд болон Х.Шаравын гэр бүл, үр хүүхдүүд нь санаачилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын бодлогын түвшинд дэмжигдэж, “Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн” санхүүжилтээр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг “Монгол улсын хүний гавьяат эмч Х.Шаравын нэрэмжит” төв болголоо.
Энэхүү үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын хамт олон болон Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон идэвхитэй оролцлоо.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв