Цаг үеийн
Биоаюулгүй байдлыг хангах эрхзүйн орчинг сайжруулах төслийн хуралд оролцож байна
2634

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Уг төслийн анхны хуралдаан 2017.01.26-27 өдрүүдэд болж байна.

Биоаюулгүй байдлыг хангах гэдэг нь хувиргасан амьд организмаас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх биоаюулгүй байдал алдагдсан үед үүссэн хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээ авах олйгол юм. Хувиргасан амьд организм гэдэг нь орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг хэлнэ. .

ЗӨСҮТ-ээс Биоаюулгүй байдлыг хангах эрхзүйн орчинг сайжруулах төслийн хуралд төлөөлөл оролцон зоонозын өвчний эрсдэл, оношилгоо, лабораторийн биоаюулгүйн талаар санал орууллаа.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter