2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төвийн захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос хамтран тохижуулсан “Чийрэгжүүлэлтийн өрөө”-ний нээлтийн ажиллагаа зохион байгуулж, чийрэгжүүлэлтийн өрөөний үйл ажиллагааг эхлүүллээ. Уг нээлтэнд ”Гедеон рихтер”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын эмч төлөөлөгч Тэгшбуянт, Пүрэвсүрэн нар “Ясны сийрэгжилтийн орчин үеийн эмийн эмчилгээ“ сэдэвт сургалт хийж, 40-өөс дээш насны 20 хүнд Денситометр аппаратаар ясны сийрэгжилт үнэ төлбөргүй тодорхойллоо.
Төвийн захиргаа
Үйлдвэрчний Эвлэлийн Хороо