Ёс зүйн хороо
“Резидэнт эмч нарын ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг сайжруулах нь” сэдэвт аян үргэлжилж байна
2180

Энэхүү аяны хүрээнд Үндэсний төвөөс ажлын хэсэг гарч, суралцагч эмч нарын ёс зүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн горимыг сахин мөрдөх,  харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2 чиглэлээр 10 гаруй ажил төлөвлөн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

Үндэсний төвийн 4 алба, 3 тасаг нэгж Резидент эмч нарт үүрэг, үйл ажиллагаагаа танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох чиглэлээр “Таниилцуулах өдөрлөг”-ийг графикийн дагуу зохион байгуулж байна.

НЭМСЭШАлба – “Танилцуулах өдөрлөг”

Резидент эмч нарын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн горимын мэдлэгийг бататгах зорилгоор байгууллага дээр зохион байгуулагдсан “АХА” хөгжөөнт тэмцээнд ЭУББТСТасгийн эмнэлзүйч эмч Б.Болысхан, Архангай аймгийн ЗӨСТөвийн эмч н.Бямбасүрэн нар шилдэг оролцогчоор шалгарч, дараачийн шатны 2017-01-03-ны өдөр Улсын 1-р төв эмнэлэг дээр төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын резидэнт эмч нарын дунд зохион байгуулагдсан нэгдсэн “АХА” тэмцээнд ЧХҮДАА-ны ЭЗЧХ-ын эмч Б.Баттөр, Архангай аймгийн ЗӨСТөвийн эмч н.Бямбасүрэн, ЭУББТСТасгийн эмнэлзүйч эмч Б.Болысхан нар мэдлэг оюун, сэтгэн бодох ур чадвараараа бусдыгаа манлайлан 3-р байр эзэлж, амжилттай оролцлоо. 

Ёс зүйн салбар хороонос “АХА” тэмцээн зохион байгуулав

Эмнэлгийн мэргэжилтний нийгэм болон өөр хоорондоо, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаанд баримтлах зарчимтай холбоотой асуудлаар суралцагчид 2 баг болж, семинарын ажил бэлтгэн, кейсс тохиолдлоор хэлэлцүүлэг өрнүүлсэн нь  дээрхи чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл солилцсон ач холбогдолтой ажил боллоо.

Хэлэлцүүлэг, семинарын ажил                   

Лхагва гариг – “Талархалын өдөр”

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, сургалт явуулдаг багш нар ёс зүйн хэм хэмжээ, горимыг мөрдөн, харилцаа хандлагыг эрхэмлэн резидент эмч нарыг ямагт үлгэрлэн сургах, тэднээс байнга суралцаж төлөвших орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Талархалын өдөр”, “Уучлалын өдөр”-үүдийг зохион байгууллаа. Хамгийн олон Талархал авч талархалын эзнээр шалгарсан Сургалтын менежер Ш.Агиймаа, Төвийн захирал Н.Цогбадрах, МТА-ны дарга Д.Ганболд, СЭЗХҮА-ны дарга З.Ууганцэцэг, ЧХҮДАА-ны дарга Э.Тунгалаг нар болон ЭУББТасаг, Дуудлагын багийн хамт олонд ажлын хэсгийн зүгээс талархал илэрхийлж байна. Цаашид байгууллагын хамт олны эв нэгдэл, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 7 хоног бүрийн Лхагва гаригт “Талархалын өдөр”-ийг тогтмол зохион байгуулж, хэвшүүлэхээр ажиллаж байна.  

Энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа алба, тасаг, хувь  хүмүүст болон суралцагч эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Ажлын хэсэг

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter