ЗӨСТ
Баянхонгор аймгийн ЗӨСТ 2016 оны тайлангийн хурлаа хийлээ
870

Тайлангийн хурлаар 2016 оны ажлын үр дүн, санхүүгийн тайлан, дотоод хяналт шалгалт, хамтын гэрээ, хамтын хуримтлалын тайлан зэргийг хэлэлцэж, амжилт бүтээлтэй ажилласан тасаг, зөвлөл, ажилтанг шалгаруулж, шагнасан. Үүнд: шилдэг тасгаар Захиргаа санхүү, чанарын тасаг, байгууллагын аваргаар жижүүр П.Хүчитбаатар, шилдэг зөвлөлөөр “Халдварын сэргийлэлт, хяналтын баг” тус тус шалгарсан. Мөн амьтан судлагч П.Нямпүрэв Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, жижүүр Э.Цогжаргал “Засаг дарыг жуух”-аар шагнуулсан байна.

Тайлангийн хурлын хүрээнд байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөг, ширээний теннис, дартсын тэмцээнийг зохион байгуулж нэгдсэн дүнгээр “Тархвар судлалын тасаг”-ийн хамт олон түрүүллээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter