Онцлох
ЗӨСҮТ, “АЧ” АУИС-ийн хамтран халдварт өвчин судлалын нээлттэй сургалт зохион байгууллаа
1972

Шинэ болон сэргэн тархаж буй халдварууд, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зоонозын өвчний тандалт, хяналт, сэргийлэлт, судалгаа,  эмч, мэргэжилтний сургалтын чиглэлээр  хамтын ажиллагааг  өргөжүүлэн  хөгжүүлэх эхлэл болгон уг нээлттэй сургалтыг хамтран зохион байгууллаа.

Шинэ болон дахин сэргэж буй халдвар сэдвийн дор дараах лекц, дадлага сургалтыг 150 гаруй оюутанд хийлээ.

  1. “Монгол улс дахь зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Н.Цогбадрах, ЗӨСҮТ-ийн захирал
  2. “Тарваган тахал өвчний байгалийн голомт, тархвар зүй, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ” сэдвээр Б.Отгонбаяр, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч
  3. “Боом өвчний байгалийн голомт, тархвар зүй, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдвээр Ц.Отгонцэцэг ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч
  4. “Хачгаар дамжих халдварын байгалийн голомт, тархвар зүй, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдвээр Л.Роломжав ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч
  5. “Зика вирүст халдварын тархалт эмнэлзүй, оношилгоо,сэргийлэлт” сэдвээр Ж.Батаа, “АЧ” АУИС-ийн ахлах багш
  6. “Хамгаалах хувцасны ангилал, хэрэглэх заалт, өмсөх, тайлах дараалал” сэдвээр Ц. Отгонцэцэг ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч


ach2

ach7ach5ach3ach6ach4ach8ach9ach10ach11ach12ach13

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter