ЗӨСТ
“Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын үеэр зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар сургалт явууллаа
1514

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газар, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” 2017 оны 02-р сарын 20-ны өдөр Тосонцэнгэл суманд зохион байгуулагдаж, тус  зөвлөгөөнд 6 багийн 160 гаруй төлчин эмэгтэйчүүд хамрагдлаа.

Зөвөлгөөний үеэр ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд зоонозын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сургалт сурталчилгаа хийж, санамж зөвлөмж тарааж, аймгийн “Лха телевиз”-д ярилцлага мэдээлэл өгч ажиллаа. Энэ сургалт цаг үеэ олсон чухал хэрэгтэй сургалт болсон тухай төлчин эмэгтэйчүүд болон сумын удирдлагууд талархал илэрхийлж байлаа.

Мөн сумын эмнэлгийн 8 эмч ажиллагсдад хамгаалах өмсгөл, өмсөх тайлах талаар сургалт зохион байгуулж заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter