ЗӨСТ
Халдваргүйтгэл хийлээ
1369

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд 2017 оны 1, 2-р сарын байдлаар 51 халдварт өвчний тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн 70 хувийг салхин цэцэг өвчин эзэлж байна. Салхин цэцэг өвчний 80 хувь нь 2-4 хүртэлх насны хүүхдэд тохиолдож байгаа бөгөөд цаашид агаар дуслаар дамжин нэмэгдэх хандлагатай байна.

Иймд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 10 цэцэрлэгт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ба голомтын халдваргүйтгэлийг 2-р сарын 17-нд хийж гүйцэтгэлээ. Халдваргүйтгэл хийхэд цэцэрлэгүүд бэлтгэл ажлыг сайн хангаж ажилласан ба харьяа эрүүл мэндийн төвийн эмч нар цэвэрлэгээний байдалд хяналт тавьж ажилласан.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter