Хөвсгөл аймгийн ЗӨСТ-өөс 2017 оныг “Нийгмийн эрүүл мэнд – хариуцлага хамтын ажиллагаа” жил болгон зарласантай холбогдуулж хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 03-р сарын 20-нд Хөвсгөл аймгийн “Мөрөн II” ЕБС-ийн сурагчдын дундаас санамсаргүй түүврийн аргаар 90 сурагчийг сонгон авч галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.
Уг сургалтын хүрээнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж тараасан. Сургалтын өмнө болон дараа нь хамрагдсан сурагчдын мэдлэгийн түвшинг үнэлж, үр дүнг тооцон ажиллаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Tag Сургалт