ЗӨСТ
Малын боомын өвчлөл бүртгэгдлээ
841

2017 оны 03-р сарын 12-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Булганы булан гэдэг газарт малчин Т-д 8 үхэр үхэж, нэг үхрийн шинжилгээгээр боом, цусан халдварт хавсарсан болох нь батлагдаж,  8 үхрийн сэг зэмийг цуглуулан шатааж, үхрийн сэг зэм байсан газруудад эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Голомтонд сумын мал үржлийн тасгийн мэргэжилтнүүд, ЗӨСТ-н голомт хяналтын сувилагч нар  хариу арга хэмжээ авч ажилласан. Голомтонд байгаа 45 үхэрт үзлэг хийж, сэжигтэй бүсийн 5 өрхийн 75 үхэр, 1400 бог малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулж 75 мкв хашаа, хороонд халпваргүйтгэл хийсэн байна. 

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд 2017 оны 03-р сарын 14-ний өдөр Булганы булан гэдэг газарт малчин Т-д, мөн бэлчээр ус нэгтэй 9 өрх, сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилчдад боомын хүн амын дундах тандалт судалгааг хийж, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж 16 ширхэг хөрсний дээж авсан.

2017 оны 03-р сарын 17-нд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, АОК-н нарийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн дарга, Мал эмнэлгийн албаны дарга нар голомтонд авсан хариу арга хэмжээнд хяналт тавьж, сумын онцгой комиссыг хуралдуулж цаашид хийх ажлын үүрэг чиглэл өглөө.

Голомтын бүсэд  2017 оны 03-р сарын 20-ны байдлаар дахин мал өвчлөөгүй байна. 

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter