Нийслэлийн ЗӨСТ-өөс Харъяа эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд турлуурлан 2017 онд зохион байгуулж буй сургалтын төлөвлөгөөний дагуу 2017 оны 03-р сард Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн ЭМТ, ӨЭМТ-үүдийн эмч, эмнэлгийн ажилчдад дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулав. Үүнд:
Тарваган тахал өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал
- Шинэ ба сэргэн тархаж буй зоонозын өвчнүүд
- Галзуу өвчний өнөөгийн байдал, эмнэл зүй, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ
- Уламжлалт болон нэг удаагийн халдвар хамгааллын хувцсыг өмсөж, тайлах
Сургалтанд тасгийн эрхлэгч, нян судлагч Ц.Төмөрсүх, тархвар судлагч их эмч Д.Цэгмид, нянгийн генетикч, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтан-Уяа нар нийт 3 цагийн сургалтыг зохион байгуулж 145 эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулав.
Манай байгууллагатай хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт хамт олонд талархсанаа илэрхийлье.
Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв