Онцлох
Зарлал
2626

Вирүс судлалын Монголын нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн хамтран 2017 оны 09-р сарын 07–ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 16 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна.

Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж 2017 оны 07-р сарын 01-ний дотор редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, мал эмнэлгийн ухааны доктор Б.Болдбаатарт boldoomglvet@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухай санаагаа илэрхийлсэн байх шаардлагатай.

Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2017 оны 08-р сарын 01-ний дотор сонгон шалгаруулж, та бүхэнд эргэн мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу Power point-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаа (утас 99754824; darmaanicmn@gmail.com), вирүс судлалын Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Г.Нямаа (утас 88703888; nyamaagyn@gmail.com нараас авна уу.

Бүртгэлийн хураамж: 

  • Вирүс судлалын монголын нийгэмлэгийн гишүүд 30 000 төгрөг
  • Оюутан гишүүд 20 000 төгрөг
  • Гишүүн бус 50 000 төгрөг

Хаан банк Төгрөгийн данс дугаар: 5753354989

Хүлээн авагчийн нэр: Монголын Вирүс Судлалын Нийгэмлэг

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан

  • 3 саяаас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлбэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,
  • 1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлбэл “Алтан ивээн тэтгэгч”,
  • 1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлбэл “Мөнгөн ивээн тэтгэгч” өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчлах боломж олгоно

Хурал зохион байгуулах хороо, Редакцийн зөвлөл

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter