Дэлхийн эмч нарын баярын өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдуулах тасгийн их эмч Хаянхярваагийн Цэнд-Аюуш эмчийн нэрэмжит эрдэм шинжилгээний онол практикын бага хурал 2017 оны 03-р сарын 30-нд аймгийн ЭМГ-т зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн биологич В.Баярдалай “Хөвсгөл аймгийн галзуу өвчний эрсдлийн судалгаа”, нян судлагч М.Оюун-Эрдэнэ, биологич М.Батчимэг нар “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн хачигт риккетсиоз өвчний тархвар судлал, оношлогоо болон эмнэлзүйн зарим асуудал“, халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг “Хөвсгөл аймгийн хүн амын дунд хийсэн бэтэг өвчний тандал судалгаа” сэдвээр тус тус амжилттай оролцож, шагналт байрууд эзэллээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон илтгэгч нарт шүүгч багш нар тусгайлан талархал илэрхийллээ.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв