ЗӨСТ
Туршлага солилцох, үзүүлэх сургалтыг хамтран зохион байгуулав
737

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран аймгийн Говийн бүсийн сумдууд болох Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Алдархаан, Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдад “Халдварын сэргийлэлт хяналтын туршлага  солилцох үзүүлэх сургалт”-ыг 2017 оны 05-р сарын 17-ны өдөр Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтын  үеэр ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Ү.Пүрэвжаргал “Эрүүл мэндийн төвийн тусгаарлах өрөөний зохион байгуулалт”-ын талаар аргазүйн  зөвлөгөө өгч, “Хамгаалах өмсгөл өмсөж тайлах, дараалал”-ыг эргэн сэргээж, 5 сумын нийт 41 эмч, эмнэлгийн ажилчдад ЭМС-ийн 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А\160 тушаал, “Хачигт халдварын үед авах арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийв.

Мөн тус үзүүлэх сургалтын хүрээнд Завхан аймгийн хэмжээнд хачигт халдварын сэжигтэй тохиолдлуудын тоо өсөж байгаатай холбогдуулан Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн  5-р ангийн  13, 6-р ангийн  11, 7-р ангийн 9, 8-р ангийн 9, нийт 42 хүүхдэд “Хачигт халдараас сэргийлж  өөрсдийгөө хамгаалах” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter