Архангай аймгийн ЗӨСТ-өөс “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлын хүрээнд 2017 оны 05-р сарын 20-нд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдад зориулан “Архангай аймгийн Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал”, “Үе хөлтөн, шавьж”-аар дамжин халдварлах халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Онцгой байдлын албан хаагчид нь ажлын өвөрмөц онцлогоос шалтгаалан ойн түймэр, газар шороо ухах, хүн, малын гоц халдварт өвчний голомтонд ажиллах үедээ ЗХӨ-ний эрсдэлд өртөх өндөр магадлалтай байдаг тул энэ сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтад 80 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдалаа.
Сургалтын үеэр онцгой байдлын албан хаагчдад биед наалдаж шигдсэн хачиг, шавьжийг хэрхэн яаж хямсаа болон утсаар салгаж авах талаар видео, шторк үзүүлж тайлбарлалаа.
Архангай аймаг Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.05