ЗӨСТ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд оролцлоо
1224

Монгол улсын шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээ, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат, Тонхил, Дарви, Хөхморьт сумдад “Гамшгаас хамгаалах команд штаб, иж бүрэн сургууль”-ийг 2016 оны 05-р сарын 16-аас 05-р сарын 25-ыг хүртэл 10 хоногийн хугацаатай ЗӨСТ, ОБГ, МЭГ-ын 8 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хамтран гүйцэтгэлээ. 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд газар хөдлөлт, цасан шуурга, малын өвчин, тарваган тахал, боомын хүний өвчлөл /Хээрийн эмнэлэг дэлгэх/ гэсэн цагийн байдал өгч, сумдын Онцгой комиссыг ажиллууллаа. ЗӨСТ-өөс биологич Н.Сумъяабазар оролцож, ЗӨСТ-ийн ажил үүрэг, мэргэшлийн чиглэлийн дагуу хээрийн эмнэлэг дэлгэх ажлыг хариуцан ажиллалаа.

Мөн эдгээр сумдад тарваган тахал, галзуу, боом өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Хачигт халдвараас сэргийлэх нь”, “Хээрийн эмнэлэг дэлгэх” сэдвээр Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн  220 гаруй хүнийг хамруулж, тарваган тахал, галзуу, боом өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Хачигт халдвараас сэргийлэх нь”,  “Хээрийн эмнэлэг дэлгэх” загвар сэдвээр сургалт  хийлээ.

Дуудлагын бэлэн байдлыг хангасан эсэхт хяналт үнэлгээ өгөх зорилгоор тарваган тахлын өмсгөлийг өмсөж, тайлах дадлагажилт, тоо стандарт хэмжээнд үзлэг хийж, хамгаалах өмсгөлийг өмсөж, тайлах дарааллыг зөв эзэмших шаардлагатай байгааг зөвлөгөө өглөө. 

  

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter