ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ-ийн эмч нар зарим сумдад ажиллалаа
962

Ховд аймгийн ЗӨСТ-ийн хүндэт профессор, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхтөмөр, тархвар судлагч их эмч Ж.Мөнгөнцэцэг, Б. Бямбатулга нар 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 14-ний өдрийн 02 тоот албан даалгавар, ЗӨСТ-ийн даргын 04-р сарын 18-ны өдрийн А/28 дугаар тушаалын дагуу зоонозын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ховд аймгийн Чандмань, Манхан, Булган, Үенч, Мөнххайрхан, Дарви, Зэрэг, Цэцэг, Мөст, Алтай зэрэг сумдад ажиллалаа. Эдгээр сумдад ажиллах үеэр сумдын эрүүл мэндийн төвийн голомт хяналтын бага эмч нарын ажил байдалтай танилцаж, зааварчилгаа,  зөвлөмж өгч ажиллалаа. Мөн голомт хяналтын эмч, сумдын эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтанд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хичээлүүд, тарваган тахлын хамгаалах өмсгөл өмсөх, тайлах дарааллыг  видео хичээлийг өгч боом, тарваган тахал, галзуу, хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх киног DVD-ээр өгөв. Дээрх 10 сумын онцгой комиссыг  хуралдуулан голомт хяналтын эмч томилж, Засаг дарга сумдын ЭМТ-ийн эрхлэгч эмч нартай гурвалсан гэрээ хийж үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter