ЗӨСТ
Тарваган тахлын хайгуул шинжилгээ хийлээ
1574

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 05-р сарын 22-оос 05-р сарын 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумын Түй-шаргалжуут, Баян-Овоо сумын Уртын голын цурав голомтонд тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Хайгуул шинжилгээгээр монгол тарваганы тооллогыг 72 га-д, бүлийн ажиглалтыг 12 удаа, махчин шувуудын тооллогыг 6 удаа, монгол тарваганы 300 нүх, урт сүүлт зурамны 300 нүх үзэж, зэм үхдэл хайх хайгуулыг 18 удаа хийж, дээж материал цуглууллаа.

Шинжилгээний явцад 12 монгол тарвага, 17 урт сүүлт зурам, 1 үлийн цагаан оготно бүгд 30 амьтан барьж, тэдгээрийн үс ноолуураас 22 бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Хайгуул шинжилгээ хийх хугацаанд дээрх 3 сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж байгаа 129 хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, санамж материал тараалаа.    

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter