ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын талаар сургалт хийлээ
1264

Говь-Алтайн аймгийн ЗӨСТ-өөс хүн амд “Хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр дараах сургалтуудыг зохион байгууллаа.

“Шинэ-Алтай” захын хувиараа хөдөлмөр эрхлэгчид, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчид, Ерөнхий боловсролын 1, 2, 3-р сургуулиуд болон “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн ахлах бүлгийн сурагчдад “Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх нь”, “Зоонозын халдварт өвчин” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, зөвлөмж, санамж, хуудсууд тараав.

Сурагчдаас сургалтанд хамрагдахын өмнө мэдлэгийг нь шалгах шалгалт авахад сурагчдын 80% нь хачгаар дамжих халдварт өвчний талаар анхны мэдэгдэхүүнтэй байсан ба мэдээллээ телевиз радио, сонин, фесбүүкээр дамжуулан авдаг байна. Энэ нь эдгээр мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан явуулсан хачгаар дамжих халдварт өвчний талаарх сургалт сурталчилгааны ажлын үр дүн сайн байгааг харуулж байна.

Говь-алтай аймгийн Цогт сумаас хачигт энцефалит, хачигт риккетсиозоор хүн өвчилсөн бөгөөд голомтонд 2017 оны 05-р сарын 08-11 хооронд Говь-Алтай аймгийн мал эмнэлгийн алба, ЗӨСТ хамтарсан баг ажиллалаа. Хачигт энцефалитын голомтот нутаг болох Цогт сумын Баян-Улаан багын Цахир шанд хэмээх газраас хачиг цуглуулж, хонь ямаа нийлсэн 20 гаруй малаас цусны дээж авч мал эмнэлгийн төв лабораторид шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн. Мөн Цогт сумын нутагт бэлчээрээс болон малаас цуглуулсан хачгуудыг тодорхойлуулах, лабораторийн шинжилгээнд хамруулахаар ЗӨСҮТ-д хүргүүллээ.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.31

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter