ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
1182

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн “Титэм” ЕБС-ийн 51 сурагчдад 2017 оны 06-р сарын 09-нд галзуу өвчнөөс сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, сурагчдаас асуумж, судалгаа авлаа. Сургалт хийхийн өмнө сурагчдаас галзуу өвчний талаар асуумж, судалгаа авахад мэдлэгийн түвшин 53.9% байсан ба сургалтын дараа сурагчдын мэдлэгийн түвшин 94.2% болж өссөн байлаа. Сургалтын үеэр Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж хуудас тарааж, боом, хачгаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг ангиудын болон сургуулийн мэдээллийн самбарт байршууллаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter