ЗӨСТ
Бүсчилсэн сургалт зохион байгуулав
8698

Дундговь аймгийн  Зоонозын өвчин судлалын төвөөс “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлын хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дундговь аймгийн 7 сумын 48 эмч, мэргэжилтэн, ажилчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар зоонозын халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлт, хамгаалах өмсгөлийн стандарт, хэрэглээ, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, Дундговь аймаг дахь хачгаар дамжих халдварт өвчний төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн зоонозын халдвартай холбоотойгоор шинэ гарсан зааврыг танилцуулан,  зоонозын халдварт өвчнүүдээр самбар үзүүлэн гаргаж, байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа. Сургалтын дараа оролцогсодын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулав.

  

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter