Өмнөговь аймгийн ЗӨСТ 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд гол, Баруун гол, Ингэн сэвстэй зэрэг газруудад мэрэгч болон хачгаар дамждаг халдварт өвчний тандалт шинжилгээ хийлээ. Тандалт шинжилгээгээр 72 га талбайд маршрут, 3 га талбайд тэглэл, 6 удаа бүлийн ажиглалт, 3 удаа махчин шувууны тооллого хийлээ. Мөн мэрэгчийн нүх, ноохойг шалгаж, бэлчээрийн хачиг бусад шимэгч нийт 2247 дээж цуглуулан дээжилсэн. Шинжилгээний явцад морин чичүүл, алаг даага, шар чичүүл, гэрийн хулгана, элсний зусаг, сухай чичүүл, хөх шишүүхэй, өөхөн сүүлт атигдаахай зэрэг 8 зүйлийн мэрэгч амьтан барьж, үс ноолуураас 1823 шимэгч цуглуулан зүйлийг тодорхойлж, лабораторын шинжилгээнд хамрууллаа. Гурвантэс сумын Дунд гол, Ингэн сэвстэй, Баруун гол зэрэг газруудаас цуглуулсан нийт 2282 нэгж материалд нян харах, нян судлах, биологийн шинжилгээг хийсэн. Шинжилгээгээр тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй болно.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 676000 га талбай тарваган тахлын байгалийн голомттойгоос гадна бусад мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зоонозын халдварт өвчнүүд болох хачигт риккетсиоз, хачигт энцефалит, хачигт боррелиоз, ку халуурал, бруцеллёз, хулгана тахал, крым-конгын цусархаг халуурал, хуурамч сүрьеэ, галзуу зэрэг өвчний байгалийн голомттой болох нь тогтоогдоод байна.
Мөн тандалт шинжилгээ хийх хугацаанд Ноён, Гурвантэс сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг шалган зааварчиллаа. Мөн эрүүл мэндийн төв болон Гурвантэс сумын иргэдэд сургалт сурталчилгаа болон яриа таниулга хийж, зөвлөмж, санамж тараан ажиллалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.07.03