ЗӨСТ
“Зоонозын халдварт өвчнөөс хамтдаа сэргийлье” сэдэвт сургалт хийлээ
1226

2017 оны 07-р сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ЗӨСТ ”Гүний ус” компаний 38 ус түгээгч нарт “Зоонозын халдварт өвчнөөс хамтдаа сэргийлье” сэдэвт сургалт хийж, мөн төвийнхөө үйл ажиллагааг сурталчиллаа. Сургалтаар ажилчдад зоонозын халдварт өвчний тухай ерөнхий ойлголт, Өмнөговь аймаг дахь Зоонозын халдварт өвчний байгалийн голомт, зоонозын халдварт өвчнүүдээс гэр бүл болон өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өглөө. Мөн тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, санамж хуудсуудыг тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.07.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter