You are here: Home / Цаг үеийн / Хамтарсан судалгааны баг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав
Монгол, ОХУ-ын хамтарсан судалгааны багийн гишүүд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:
- Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж, хил орчмын хамтарсан судалгааны явцын дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөмж, чиглэл өгч харилцан ярилцах;
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарт “Зоонозын өвчний өнөөгийн байдал”, “Тарваган тахал өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвүүдээр сургалт зохион байгуулан, ярилцлага хийх;
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг, халдвартын тасгийн бэлэн байдлын нөөц хангалт, хамгаалах өмсгөл хэрэглэх дадал, тусгаарлах тасгийн урсгал, зохион байгуулалт зэрэг зоонозын халдварт өвчний бэлэн байдлыг хангахад зааварчилгаа өгөх;
- Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160, 161 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөн туслах чиглэлээр мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө өглөө.
Ажлын хэсэгт:
- ОХУ-ын талаас Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тархвар судлалын албаны дарга С.А.Косилко
- Монголын талаас ЗӨСҮТ-ийн Мэргэжлийн тусламжийн албаны дарга Д.Ганболд, тархвар судлагч Д.Отгонбаяр, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн их эмч Ч.Үржих нар ажиллалаа.
Нийтлэсэн огноо: 2017.07.28