Таны мэдлэгт
85 сая хүн трахома өвчний өргөтгөсөн эмчилгээнд хамрагдлаа
2145

ДЭМБ-н сүүлийн үеийн мэдээнд 2014-2016 онд трахома өвчний антибиотик эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо 63%-р нэмэгдсэн нь дэлхий даяар уг өвчний тархалтыг таслан зогсооход томоохон хувь нэмэр болсныг дурьджээ. Эмчилгээнд зориулсан ихэнх антибиотикийг хандиваар цуглуулсан байна.
“Бид Трахома өвчин нутагшмал 29 орныг тогтоосон Дэлхий дахинд Трахома өвчинтэй тэмцэх төслийн дэмжлэгээр үйл ажиллагаа шаардлагатай газруудын талаарх зөв мэдээлэлтэй болсон” гэж ДЭМБ-н ДОХ, Сүрьеэ, Хумхаа ба ХХӨ (Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүд)-н Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Dr Minghui Ren хэлжээ. Мөн тэрээр “Улс орнуудын эмзэг бүлгийн хүмүүсээ хамгаалах хүчин чармайлтыг чанарын баталгаатай, үнэгүй azithromycin (антибиотик)-оор хангаж дэмжих болно” гэж мэдэгджээ.
Трахома – Дэлхий даяар 1.8 сая хүнийг харааны бэрхшээлтэй болгож, үүнээс 450 мянган хүнийг сохор болгосон нянгийн гаралтай халдварт өвчин юм.

Энэ өвчин нь Африк, Ази, Төв, Өмнөд Америк, Австрали, Ойрхи Дорнодын хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст тохиолддог. 2014 онд 204 сая эмчилгээ шаардлагатай хүний 52 сая нь эмчилгээ хийлгэж байсан бол 2016 онд 190 сая хүний 85 сая нь azithromycin-ий эмчилгээ хийлгэжээ.
“Бид энэхүү гайхалтай амжилтад сэтгэл хангалуун байна. Энэ үйл ажиллагаа Эрүүл мэндийн яамдууд, хандивлагчид, сангууд, төрийн бус байгууллагууд, ялангуяа azithromycin-ийг шаардлагатай хүмүүст нь хүргэж байсан талбарын ажилтнуудгүйгээр хийгдэх боломжгүй байсан” гэж ДЭМБ-н ХХӨ-н Хяналтын албаны Эмчилгээ эрхэлсэн офицер Dr Anthony Solomon хэлжээ.
Антибиотик эмчилгээ 2014-2016 онд 63%-р өссөн бөгөөд 2014 онд 139.441 хүнийг хараагүй болохоос хамгаалж чадсан бол 2016 онд энэ тоо 260.759 хүн болж, 87%-р өссөн үзүүлэлттэй байна.
“Мэс заслын ба антибиотикийн эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн тоо ингэж өссөн нь маш их урам зоригийг өгч байна. Трахомын улмаас сохрох явдлыг арилгахад шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудад зөвлөж байна” гэж ХХӨ-н Хяналтын албаны захирал Dr Dirk Engels мэдэгджээ.

Тандалт судалгаа
Дэлхий даяар Трахомагийн өвчлөлийг тодорхойлох төслийн хугацаа 2016 оны нэгдүгээр сард дууссан бөгөөд 3 жилийн хугацаанд 29 орны 2.6 сая хүнийг энэ судалгаагаар тогтоосон байна.
ДЭМБ-аас зөвлөсөн SAFE Strategy-н дагуу Трахоматай тэмцэх Үндэсний хөтөлбөрүүдээс авсан мэдээллээр Global Health Observatory-г хангадаг.
Хандивын azithromycin-ийг алслагдсан нутгуудад хүргэх ажлыг эрүүл мэндийн ажилтнуудын нүдний мэс засал, ус хамгаалал, эрүүл ахуй, ариун цэврийн төлөвлөгөөнүүдэд тулгуурласан тархалтын үнэлгээний дагуу хийдэг.

Өвчний тухай
Трахома өвчин Chlamydia trachomatis нянгаар үүсгэгддэг.
Бохир эд зүйлс, гар, ялаагаар халдвар дамждаг ба ихэвчлэн орчны эрүүл ахуй, усны бохирдлоос үүдэлтэй байдаг. Олон жил давтан халдварласан хүмүүсийн нүдний салст бүрхэвч сорвижиж, нүдний цөцгий шархалсан, сормуус хавиар зурагдсан байдаг үүнийг трикиасис гэдэг. Улмаар нүдний эвэрлэг гэмтсэнээр хараанд нөлөөлдөг.
ДЭМБ-аас зөвлөсөн SAFE strategy нь энэ өвчний нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг бууруулах боломжийг олгож байна. Үүнд: Трикиасисын мэс ажилбар, C.trachomatis-ын халдварыг антибиотикоор цэвэрлэх, нүүрний ариун цэвэр, ахуйн орчинд дамжуулагчийг бууруулах зэрэг үйл ажиллагаанууд ордог.

Эх сурвалж: http://who.int/neglected_diseases/news/85_million_people_treated_for_trachoma/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter