Цаг үеийн
“Тарваган тахал өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдал, дархлаажуулалтын явц” сэдэвт цахим хурал боллоо
1713

Тарваган тахал өвчний идэвхтэй улирал эхэлж буйтай холбогдуулан 2017 оны 07-р сарын 28-ны өдөр ЗӨСҮТ-өөс “Тарваган тахал өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдал дархлаажуулалтын явц” сэдэвт цахим хурал зохион байгууллаа. Уг хуралд ЗӨСҮТ, Архангай, Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн нийт 112 эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Тус хурлаар ЗӨСҮТ-ийн ЗТХНСА-ны дарга Б.Амгаланбаяр “Зоонозын өвчний өнөөгийн нөхцөл байдал”, ЭУББТСТ-ын тархвар судлаач эмч Л.Роломжав “Тарваган тахал өвчнөөс сэргийлэх вакцины онцлог, тарих арга зүй, мэдээ гаргалт” сэдвээр сургалт хийж, нээлттэй асуулт, хариулт хэлэлцүүллээ. Аймгууд идэвхтэй оролцож, тарваган тахал өвчнөөс сэргийлэх вакцины явцыг хэрхэн үр дүнтэй болгох, цаашид анхаарч сайжруулах ажлуудын талаар саналаа хуваалцлаа. Мөн энэ үеэр Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа “Монгол-Оросын хил орчмын тарваган тахал өвчний төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэх” гэрээт ажлын багийнхан холбогдож, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тандалт судалгааны тасгийн эрхлэгч Сергей Александрович Косилко тандалт судалгааны ажлын явц, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаараа товч танилцуулж, бэлэн байдлыг ханган ажиллах талаар зөвлөмж өглөө.

Нийтлэсэн огноо: 2017.07.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter