Эрүүл мэндийн яамнаас “Вируст хепатетийн дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 07-р сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар нэгдсэн удирдамж гаргасан. Уг удирдамжийн дагуу ЗӨСҮТ-ийн ЭУББТСТ-аас “Вируст хепатетийн дэлхийн өдрийг тэмдэглэх” хөтөлбөр боловсруулан вируст хепатитийн ангилал, эмнэлзүй, тархвар судлал, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад ЗӨСҮТ-ийн нийт 54 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Нийтлэсэн огноо: 2017.07.28