Цаг үеийн
ОХУ-ын Чита хотын Өвөр Байгалийн Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Дорнод аймгийн Чулуунхороот сумын хил орчмын нутагт тарваган тахал өвчний тандалт судалгааг хийлээ
1156

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Чита хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах газартай хамтран  “Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс дэх тарваган тахлын байгалийн голомтын орчин үеийн байдал”  хөтөлбөрийн хүрээнд  Дорнод аймгийн Чулуунхороот сумын хилийн бүс орчимд тарваган тахал өвчний тандалт судалгааг  2017 оны 08 сарын 01-нээс 08 сарын 16-ны  хооронд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү тандалт судалгаанд Чулуунхороот сум болон Эрээнцав боомт, Хөх нуур, Хөх уул, Шаварт уул зэргээс нийт 47 амьтан, 43 шувууны гулигдас, 930 бүүрэг цуглуулж молекулбиологийн шинжилгээнд хамрууллаа.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter