Говь-Алтайн аймгийн ЗӨСТ-өөс 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг 2017 оны 07 сарын 29-нөөс 08 сарын 11-ыг хүртэлх 13 хоногийн хугацаанд Цогт, Эрдэнэ, Чандмана сумын нутагт хамаарагдах Бурханбуудай, Гичгэнийн өр голомтын тарваган тахлын цурав голомтод хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэв.
Шинжилгээний хүрээнд агуулагч амьтдын маршрут болон тэглэл судалгаа, махчин шувуудын тооллого, агуулагч амьтдын нүх, ичээний орчмоос гадны шимэгч цуглуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн тарваганы зэм, үхдэл, махчин шувууны гулигдас зэргийг цуглуулж ийлдэс судлал, нян судлалын шинжилгээ хийж үзэхэд тарваган тахалын нян, эсрэг бие илрээгүй.
Хайгуул шинжилгээний үеэр Говь-Алтай аймгийн Цогт, Баянтоорой тосгон, Эрдэнэ, Чандмана сумын “Эрүүл мэндийн төв”-д Хачигт халдвар, Тарваган тахал өвчний үед хээрийн эмнэлэг байгуулах талаар сургалт зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн ЗӨСТ