ЗӨСТ
Шумуулын тандалт судалгаа хийлээ
1179

Хөвсгөл аймгийн ЗӨСТ шумуулын тандал судалгааг Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр сумдын нутаг Яргис, Цэгэр, Аригийн голын сав дагуу 2017 оны 08 сарын 08-аас 12-ны хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэлээ. Дээрх 2 сумын  нутагт шумуулаар дамждаг халдварт өвчний байгалийн голомтыг тандан судалж, 12 цэгт газраас ховоогоор болон хүний бие дээрээс нийт 3 төрлийн 331 шумуул цуглуулан зүйлийн бүрдлийг тодорхойлов. Мөн 7 цэгт газраас шумуулын 179 авгалдай, 104 хүүхэлдэй цуглуулан зүйлийн бүрдлийг тодорхойлов.

Түүнчлэн шумуулаар дамждаг халдварт өвчний эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх тандал судалгааг дээрх 2 сумын 4 багийн 55 хүний дунд хийж асуумж судалгааг авлаа.

Хөвсгөл аймгийн ЗӨСТ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter