ЗӨСТ
“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалт хийлээ
2188

ЗӨСҮТ-ийн 2017 оны 08-р сарын 28-ны 2/407 зөвлөмжийн дагуу нэгдсэн эмнэлгийн эмч нарт “Зоонозын өвчний өнөөгийн байдал”, ЭМС-ын 2017 оны А/160 тушаалын тарваган тахал, шүлхий, бэтэг өвчний хяналт сэргийлэлтийн заавраар тус тус сургалт зохион байгууллаа. Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сайнцагаан сумын ЭМТ, УАУТөвүүдийн гоц халдварт өвчний үеийн бэлэн байдлыг шалган зөвлөгөө өгөв. Мөн мэдээллийн самбарт тарваган тахлаас сэргийлэх зурагт хуудас байршуулан, эмч мэргэжилтнүүдэд хамгаалах өмсгөлийн өмсөх, тайлах дарааллын зурагт хуудас тараалаа.
ОБГ-ын аюулаас сэрэмжлүүлэх цогцолбороор иргэдэд 4 удаа тарваган тахал өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Мөн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье” зурагт хуудсыг Сайнцагаан сумын үйлчилгээний төвүүдийн мэдээллийн самбарт байршуулж, иргэдэд гарын авлага тараан сурталчилгаа хийлээ.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.11

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter