Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 8 сарын 30-ний өдрийн а/375 тоот захирамжаар томилогдсон хяналт шалгалтын багийнхан 9 дүгээр сарын 7-ний өдөр Цагаан давааны постонд ажиллаж байхдаа суудлын жижиг тээврийн хэрэгслээс тарваганы тулам 27, бүтэн тарвага 1, нийт 28 ширхэг хурааж ЗӨСТөвийн лабораторит авчран шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч, эсрэг төрөгч илрээгүй.
Хяналт шалгалтаар хураагдсан 28 тарвагагыг анхан шатны бүртгэл маягтын дугаарт бүртгэн шинжилж, ЭМС-ын 2017 оны 161 тоот тушаалын “Зоонозын халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”-ын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 11-ны 18 цаг 20 минутанд Аймгийн Прокурор, МХГазрын байгаль орчны улсын байцаагч, БОАЖГазрын байгаль орчны байцаагч нарыг байлцуулан тусгай зориулалтын нүхэнд хийж устгалаа.
Архангай аймаг Зоонозын Өвчин Судлалын Төв