ЗӨСТ
Эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна
1336

Завхан аймгийн засаг даргын 2017.08.31-ний өдрийн А/322 дугаар  захирамж,  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2017.09.08-ны 1/419 тоот  албан даалгаврын хүрээнд аймгийн 24 сумдын төв замуудад эргүүл хяналт, шалгалт хийж, тарваганы мах, түүхий эд, нойтон арьс зэргийг оруулахгүй байх, эргүүл  шалгалтыг  эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтран гол төв замуудад эргүүл хяналтын постыг 09-р  сарын 01 нээс 10 дугаар 01-нийг хүртэл ажиллуулахаар хуваарийн дагуу ажиллаж байна. Одоогийн байдлаар 650 гаруй автомашин, 1500 орчим ард иргэдэд тарваган тахал өвчний талаар сурталчилгаа хийж, үзлэг шалгалт хийхэд 2017.09.11 өдөр 10 тарвага хураагдсаныг зоонозын халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн зааврын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулан устгалыг хийж гүйцэтгэсэн.  

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter