ЗӨСТ
Сургалт хийлээ
1311

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2017 оны 09-р сарын 23-ны өдөр “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх” сэдвээр сумдын голомт хяналтын эмч, БОЭТ-ийн хүлээн авах, яаралтай тусламж үйлчилгээний тасгийн эмч, сувилагч, өрхийн эмнэлгийн их эмч, бага эмч нарт сургалт явууллаа. Сургалтын үеэр аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх тарваган тахлын хүний өвчлөлийн үеэр сайн ажилласан зарим эмч, сувилагч нарт аймгийн засаг даргын нэрэмжит шагнал гардуулав. Тус сургалтаар эрүүл мэндийн байгууллагууд цаашид нэг зорилго сэтгэлийн дор хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter